Словенийн Блед хотод болох Олон улсын стратегийн XVIII форумд дэлхийн өнцөг булан бүрээс 3000 орчим төлөөлөгч оролцох юм байна. Энэхүү арга хэмжээ “Дэлхийн аюулгүй байдлын төлөөх эв санааны нэгдэл” уриан дор наймдугаар сарын 28-наас 29-ний хооронд болох юм. Словенийн хэвлэлийн агентлагаас мэдээлснээр, хоёр өдрийн турш хуралдах энэхүү форум дээр 200 гаруй илтгэгч илтгэл тавьж, 32 хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ.

Форумд найман Ерөнхий сайд (Албани, Болгар, Хойд Македон, Серби, Словени, Хорват, Монтенегро, мөн хүлээн зөвшөөрөгдөөгүй Косово), гурван Ерөнхийлөгч (Грек, Молдав, Словени), Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель, 13 Гадаад хэргийн сайд, иргэний нийгэм, олон улсын байгууллага, бизнесмен, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцох юм байна.

Наймдугаар сарын эхний хагаст тус бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орж, үерийн гамшигт нэрвэгдсэн билжээ. Стратегийн форумын нэг гол сэдэв нь аюул заналхийлсэн үед эв санааны нэгдэлтэй байх явдал юм.

Тус арга хэмжээний үеэр кибер аюулгүй байдал, геополитикийн шинэ эрин үед Европын холбооны байр суурь, хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлт, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, аялал жуулчлал, хүний ​​эрхийг хамгаалах, дижитал өөрчлөлт, Украин болон Баруун Балканы хойгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэх ажээ.

Эх сурвалж: TASS

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу