АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах намын хэд хэдэн гишүүд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг огцруулах ажиллагааг энэ оны есдүгээр сард эхлүүлэхийг дэмжиж байна гэж “The Hill” сонин мэдээлжээ.

Тодруулбал, Өмнөд Каролинагийн Бүгд найрамдах намын гишүүн Ральф Норман “Намын гишүүд түүнд хариуцлага тооцох хангалттай баримт цуглуулсан” гэж мэдэгдээд, “Одоо биш юм бол хэзээ вэ?” гэж нэмж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ Бүгд найрамдахчуудын зарим нь Байденд илтгэл үзүүлэх эсэх асуудлаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа бөгөөд “Одоогоор энэ асуудлын талаар шийдвэр гаргахад бэлэн биш байна” гэж мэдэгджээ.

Небраскагийн Бүгд найрамдах намын Дон Бэкон “Бид зүгээр нэг таамаг төдий бус ноцтой гэмт хэрэг, буруутай үйлдлийг нотлох хангалттай сайн баримттай байх хэрэгтэй. Бид илүү тодорхой нотлох баримттай байх хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд Найрамдах намын гишүүн Кевин Маккартины хувьд Жо Байденыг шалгах ажлыг эхлүүлэх хангалттай нотлох баримт бий гэж үзэж байгаа аж.

Тэрбээр “Цуглуулж амжсан мэдээллээс харахад, Жо Байденд итгэл үзүүлэх эсэхийг шийдэх ажлыг эхлүүлэх нь зүй ёсны алхам болж байна” гэж мэдэгджээ. Маккарти Ерөнхийлөгч Байдены гэр бүл авлигад идэгдсэн гэж үзэж буй юм байна.

Өмнө нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тэйлор Грин Ардчилсан намыг авлигын хэрэгт холбогдсон гэж буруутгасан Украины Ерөнхий прокурор асан Виктор Шокины мэдэгдлийн дараа Байденыг шалгахыг уриалжээ.

Байденыг авлига авсан хэргээр шоронд хорих ёстой гэж мэдэгдсэн тэрбээр” АНУ-ын Ерөнхийлөгчийг нэн даруй огцруулах ёстой” гэж тэмдэглэсэн байв.

Дашрамд дурдахад, АНУ-ын Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхим, харин Ардчилсан нам Сенатад олонх юм. Байденд импичмент зарлахын тулд хоёр танхим хоёулаа шийдвэр гаргах ёстой. Өнөөдрийн байдлаар Конгрессын чуулган завсарласан байгаа бөгөөд есдүгээр сарын дундуур цуглах юм байна.

Эх сурвалж: THE HILL, ABC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу