Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар дугаарын хязгаарлалтын талаар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Есдүгээр сарын эхээр автомашиныг тэгш, сондгойгоор явуулдаг дугаарын хязгаарлалтыг цаашид явуулахгүй. Өмнө нь түгжрэлийг бууруулахын тулд үүнээс өөр сонголтгүй байсан. Ирэх жилийн өдийд гэхэд үндсэн шугамуудад нэгдүгээр эгнээ болон автобусны асуудал шийдэгдчихсэн байна. Ийм тохиолдолд дугаарын хязгаарлалтыг цуцална.

20 хоногийн дугаарын хязгаарлалт хийж байгаа тохиолдолд хязгаарлалтад өртөж байгаа өдрүүдээр нь татварынх нь хэмжээг бууруулах ёстой. Шийдэж болох эх үүсвэр байна лээ. Хүний эрхийн талаасаа ч зөв байх” гэлээ. 

Видео хэлбэрээр үзэх:

                 

Х.Түшиг

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу