Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд наймдугаар сарын 1-нээс 18-ны хооронд нийт 41 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд дээрх хугацаанд Монгол руу явахаар хүлээгдэж буй 8200TEU буюу 4100 орчим чингэлгийн үлдэгдэл байсан аж.

Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бол боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 50-60 хонож гарч буй юм байна.

Улаанбаатар хотын Гаалийн хяналтын талбайнуудын нийт үлдэгдэл 1360 чингэлэг, үүнээс ачаатай 720 чингэлэг, хоосон 283, хоосон бичиг баримтгүй 282 чингэлэг байсан бол Замын-Үүд өртөөнд 75 импортын чингэлэг байжээ.

 Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу