Шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг хүчээр автомашиндаа суулган, эзэнгүй газар аваачин зодож, хутга тулган дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ.

Тодруулбал, энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнө хулгайн тээврийн хэрэгсэл ашиглан, нийслэлийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар ганцаараа яваа иргэдийг хүчээр автомашиндаа суулган, харанхуй, эзэнгүй газар аваачиж зодож, хутга тулган дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн 17-23 насны Т, Б, Т, Н, Г нарын үйлдлийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн, дайчлан баривчилсан байна.

Дээрх этгээдүүд урьдчилсан байдлаар дөрвөн удаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Зарим нь удаа дараа ял шийтгэгдэж байсан аж. 

Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч, гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар зорчихгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу