Гэрээгээ зөрчсөн эрүүл мэндийн байгууллагуудаас 3.1 сая төгрөг гаргуулан даатгуулагчдад  буцаан олгожээ.

Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2023 оны 08 дугаар тогтоолын хүрээнд ЭМД-аас төлөх 16 багц тусламж, үйлчилгээг бүрэн үзүүлэхэд шаардагдах эм, тариа, багаж болон бусад хэрэгслийн өртөг, үнийг даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүй байхаар зохицуулсан байдаг. 

Түүнийг зөрчсөн тухай гомдол ЭМДЕГ-т ирсэн байна. Энэ сард гэхэд дөрвөн иргэнээс хоёр эрүүл мэндийн байгууллагатай холбоотой өргөдөл гомдол иржээ. Улмаар гомдлыг хянаад, үндэслэлтэй гэж үзэн, даатгуулагчдын өөрөөс гаргасан эмчилгээний нийт зардал болох 3,1 сая төгрөгийг тухайн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргуулан буцаан олгуулсан байна.

Даатгуулагч иргэн та ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлэх хугацаандаа өөрийн өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, бусад хэрэгслийг гаднаас худалдан авсан болон нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд төлбөрийн баримтыг үндэслэн тухай эрүүл мэндийн байгууллагын чанарын албанд хандаж буцаан олголт авах боломжтой.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу