Хавайн хамгийн том оддын нэг, жүжигчин Жейсон Момоа Мауи дахь ой хээрийн түймэрт өртсөгсдөд тусламж дэмжлэг үзүүлж байгаа ажээ. Тэрбээр инстаграм хуудастаа арал дээр олон арван хүний ​​амь эрсдэж, асар их сүйрэлд хүргэсэн эмгэнэлт явдлын талаар бичсэн байна.

Момоа “Бид ой хээрийн түймэрт өртсөн найз нөхөд болон Мауи дахь оханадаа маш их харамсаж, өр эмтэрч, зүрх шимширч байна” гэжээ. Хонолулуд төрсөн тэрбээр мөн хайртай хүмүүсээ хайж буй хүмүүсийн байршлын жагсаалт бүхий мэдээллийг дахин нийтэлсэн байна.

“Game of Thrones” болон “Aquaman” киноны од өөрийн “Instastories” хуудастаа гамшигт өртөгсдөд тусламж үзүүлж буй байгууллагуудын мэдээллийг дахин нийтэлжээ. Мөн зочид буудалд захиалга өгөхгүй байхыг хүмүүст зөвлөсөн постыг ч дахин байршуулсан байна.

Америкийн Зочид буудлын холбоо болон Хавайн зочид буудлын холбоо Хавайн бусад хэсэгт байрлах зочид буудлуудтай хамтран ажиллаж, нүүлгэн шилжүүлээд буй оршин суугчдыг байрлуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж буй аж.

Момоа Хавайн соёл, хүрээлэн буй орчин, нийгмийн идэвхийг дэмждэг Хавайн байгууллагуудыг байнга дэмждэг байна.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу