Монгол Улсад газрын тосны үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” ХХК Монгол Улсын Засгийн газарт ногдох газрын тосны борлуулалтын орлогыг гэрээнд заасан хугацаандаа шилжүүлдэггүй байсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдлоо.

Монгол Улс байгалийн баялаг газрын тосныхоо 24 хувийг авдаг. Харамсалтай нь, Монголын Засгийн газар өөрт ногдсон газрын тосныхоо орлогыг цаг тухайд нь авч чаддаггүй байна.

Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар Засгийн газарт ногдох орлогыг дараа сарын 25-ны өдрийн дотор шилжүүлж байхаар тусгасан ч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК протоколоо зөрчиж, газрын тосны борлуулалтын орлогыг хугацаандаа шилжүүлдэггүй байжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу