Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Үндэсний хэмжээний хоёр намын нэг болох АН-ын үйл ажиллагааг зориуд гаднаас болон дотроос нь эвдэж, хүчгүй болгож байна.

Энэ маягаараа 2024 оны УИХ-ын сонгуулийг сонголтгүй сонгууль болгож, ард түмний өмнө аваачих гэж буй бусармаг үйл ажиллагаа явж байна. Цаг хугацааны хувьд ч, үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн.

Цаана байгаа, дарангуйлал бий болгох гэж байгаа нөхдүүдэд энэ улсын үйл ажиллагаа заавал таалагдах албагүй. Гишүүдийнхээ, ард түмний эрх ашгийг илэрхийлж, сонголт бий болгож явах ёстой. Энэ тал дээр байр сууриа илэрхийлнэ.

Хууль дүрмийнхээ дагуу ҮБХ-ны дарга миний бие одоо энэ дээр бас үйл ажиллагаа явуулна.

Өчигдөрхөн л шүлс нь үсчээд байсан, хатаагүй байгаа байх даа. Тэр хүн чинь бараг л МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор уралдах гэж байгаа юм уу, яах гэж байгаа юм, бүү мэд. Тэдний эрх ашигт нийцүүлж ингэж явуулж болохгүй ээ. Явуулах ч үгүй.

Хамгийн гол нь одоо бид ҮБХ-гоо хүчин төгөлдөр, бүрэн бүтэн болгож авах ёстой. Бид дагуул намын, ХҮН-ын түвшинд очиж болохгүй биз дээ” гэв.


Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан 76.5 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж буй юм. Үүнд:

1.1. Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай,

1.2. Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,

1.3. Тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг томилох тухай,

1.4. Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,

1.5. Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,

1.6. Ардчилсан намын гишүүний татвар, бүх шатны сонгуульт гишүүний хураамжийг шинэчлэн батлах тухай,

1.7. Улс төрийн зөвлөлийг сонгож байгуулах тухай асуудлууд багтжээ.

Ч.ДАШ

1 сэтгэгдэл

  1. М.А.Н ын зөвлөх хийж бсан женко зөвлүүлээд захиалгаар А.Н ыг дотор нь алалцуулж бгаа эсэхийг хэн мэдэх билээ….женко бгаа цагт А.Н оршин тогтноход хэцүү болж дээ…энэ хулгайч намаа байгуулаад яваач…..эсвэл А.Н ХӨӨХ хэрэгтэй …

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу