АН-ын ҮБХ-ны хурал хаалттай болж байна. Учрыг тодруулбал, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж байгаа тул хурлыг хаалттай явуулж буй аж.

Энэ удаагийн хурлаар тус намын тэргүүн дэд даргад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нэрийг оруулж, батлуул гэсэн шахалтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын дарга Л.Гантөмөрт үзүүлсэн гэх мэдээлэл бий.

Мөн Л.Гантөмөрийн намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх хүнийг Х.Баттулга, З.Энхболд нар эсэргүүцсэн сурагтай. Үүнтэй холбоотойгоор Л.Гантөмөр энэ удаагийн ҮБХ-ны хурлаараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог ярихгүй, томилж чадахгүйд хүрсэн бололтой.

АН-ын ҮБХ-ны хурлын үеэр тус намын гишүүн М.Тулгат “Яг үнэндээ дэд дарга нар, Улс төрийн зөвлөлд батлагдах нэрсээс айж байна. Эвгүй гишгэвэл хагарч, нам бүр дампуурах дээрээ тулчих гээд зовлонтой байна. Ийм учраас тал талд буулт хийсэн, эрээвэр хураавар балай бүрэлдэхүүн гарч ирэх байх. За тэгээд тэсээрэй, итгэж хүлээгээрэй. Өнөөдрөөр бүх юм дуусчихгүй.

Бид ажиллана. Амьдрал дээр, тэр дундаа улс төрд амар хялбар юм гэж байхгүй. Албан ёсны даргатай болоод авсан. Одоо бүтэц бүрэлдэхүүнээ албажуулчихвал, “тоглоомын дүрэм” албажаад, тодорхой болоод авбал тэр дагуу ажиллах боломжтой болно. Тултал ажиллаж байж л санасандаа хүрнэ, намаа өөрчилнө” гэв.

э.эгшиглэн

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу