Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийг батлах тухай, Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв.

Тус хуралдаан дээр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тэргүүн дэд даргаар Сангийн сайд асан С.Баярцогтыг нэр дэвшүүллээ.

Ардчилсан намын Дэд даргад Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ч.Өнөрбаяр, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга асан Ц.Жадамбаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Баярмаа, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, АН-ын дэд дарга асан Р.Эрдэнэбүрэн, Сонгинохайрхан дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга асан П.Галиндэв, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, О.Алтангэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, Ш.Жандос, Т.Пүрэвхатан, П.Батчимэг, С.Буяндэлгэр, АН-ын ажлын албаны дарга Э.Одбаяр нарыг нэр дэвшүүлэв.

Ардчилсан нам өнөөдрийн ээлжит бус хуралдаанаараа ҮБХ-ны Тамгын газрын даргаар сэтгүүлч С.Батзаяаг батламжилсан байна. ҮБХ-ны Тамгын газар нь тус хорооны гишүүдийг ажил, мэргэжлээр нь байнгын хороонд хамруулж, зохион байгуулалттай байлгах үүрэгтэй ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу