Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаагаа Европын багтай хүч үзэхээр боллоо. Тэд Испани Улсын “Валенсиа” клубийн хаалгач Георги Мамардашвили, Итали Улсын “Наполи” клубийн супер од болоод буй Хвича Кварацхелиа нараар удирдуулсан хүчирхэг Гүрж Улсын шигшээ багтай тоглох гэж байна.  Дэлхийн чансааны 78-д эрэмбэтэй Гүржийн шигшээ багийн эсрэг хийх энэ удаагийн албан ёсны нөхөрсөг тоглолт нь ОУХБХ-ны (FIFA Days) өдрүүдээр буюу 2023 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Гүрж Улсын Батуми хотод болохоор товлогджээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу