Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Манзуширын ам” гэдэг газар самар түүхээр яваад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ.

Тодруулбал, иргэн Ц наймдугаар сарын 27-ны өдрийн 12:00 цагт самар түүх гэж яваад  сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 28-ны 13:10 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Ц (48 настай, эрэгтэй)-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18:45 цагт “Манзуширын хийд”-ээс зүүн урд зүгт 4 км-ээс цогцсыг олж8 Төв аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу