Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр (2023.08.28) хуралдаж, тус намын дарга Л.Гантөмөрийн санал болгосон 49 хүнийг намын тэргүүн дэд дарга, дэд дарга, улс төрийн зөвлөлийн гишүүн зэрэг албан тушаалд сонгохоор баталжээ.

Тус намын гишүүн С.Одонтуяа Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын үеэр намын Ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нэрийг дэвшүүлсэн тухайгаа намынхаа Үндэсний бодлогын хорооны эмэгтэйчүүдийн вайбер группт бичсэн байна.

Хариуд нь тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн З.Нарантуяа “Одноо дарга аа, энэ худлаа юмаа одоо больчих оо. Надад ямар ч албан тушаал огт хэрэггүй” гэж бичжээ.

Өнөөдөр (2023.08.29) Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ) хуралдаж, тэргүүнээ сонгох ажээ. Тус албан тушаалд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болон “Фортуна” Н.Батбаярын охин Б.Жаргалан нар өрсөлдөж буй юм байна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа АЭХ-ны тэргүүнээр ажиллаж байгаад саяхан албан тушаалаа өгсөн. Тэрбээр АЭХ-ны тэргүүнээр Б.Жаргаланг сонгохыг дэмжиж буй ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу