“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, “Wildberries” интернэт зах зээлийг үндэслэгч Татьяна Бакальчук энэ онд Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн чансааг нийт 7 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлсэн байна. Түүний хөрөнгө 2021 онд 13 тэрбум доллар байсан бол хоёр жилийн хугацаанд бараг хоёр дахин буурч, долоон тэрбум ам.доллар болжээ.

Тус хэвлэл Бакалчук ​ өнгөрсөн жил энэхүү жагсаалтыг тэргүүлснийг сануулаад, түүний тэргүүлэгч байр суурь тогтвортой хэвээр байгааг тэмдэглэсэн байна.

ОХУ-ын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын хоёрдугаарт, 2.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Татьяна Литвиненко бичигджээ. Тэрбээр нөхөр Владимир Литвиненкогоос “Фосагро” компанийн 20.6 хувийг авсан байна.

Гуравдугаар байрт Варвара Скоч бичигджээ. Тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сараас хойш “USM”-ийн 15 хувийг эзэмшиж буй аж. Түүний хөрөнгө 2.5 тэрбум ам.доллараар үнэлэгджээ.

Дөрөвдүгээр байрт 1.85 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Марина Мордашова бичигдсэн байна. Алексей Мордашов алт олборлогч “Нордголд” компанийн хяналтын багцыг түүнд өгчээ.

Тавдугаарт, “Черкизово” группийг үүсгэн байгуулагчийн эхнэр асан Игорь Бабаев, Лидия Михайлова болон түүний гэр бүл (1,55 тэрбум доллар) орсон байна.

Жагсаалтын зургадугаарт Москва хотын дарга Юрий Лужковын эхнэр асан Елена Батурина (1.3 тэрбум доллар) бичигдсэн бөгөөд тэрбээр “Интеко” компанийг үүсгэн байгуулжээ. 2021 оны Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийн чансааны хоёрдугаарт Батурина бичигдэж байсан бол түүнээс өмнө хэдэн жил дараалан тэргүүлж, тус улсын цорын ганц эмэгтэй тэрбумтан байсан аж.

“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, Оросын хамгийн баян 20 эмэгтэйд Лидия Султеева (675 сая ам.доллар), Ольга Белявцева (600 сая ам.доллар), Елена Рыболовлева (600 сая ам.доллар), Татьяна Ковальчук (575 сая ам.доллар), Лилия Ротенберг (500 сая ам.доллар), Татьяна Кузнецова (450 сая ам.доллар), Лариса Алекперова (425 сая ам.доллар), Марина Седых (425 сая ам.доллар) нар багтжээ.

Энэ жил Оросын хамгийн чинээлэг бүсгүйчүүдийн жагсаалтад шинээр хоёр бүсгүй гарч иржээ. Тодруулбал, эгч дүү Мария, Татьяна Филев нар жагсаалтын 19, 20-р байрт бичигдсэн байна. Нийт хөрөнгийн үнэлгээ нь тус бүр 400 сая ам.доллар. Тэд “S7” нисэхийн холдингийн хувьцааны талыг эзэмшдэг бол үлдсэн нь тэдний эцэг Владислав Филевынх юм байна. Мөн Татьяна Литвиненко, Варвара Скоч, Марина Мордашова, Виктория Михельсон, Лидия Султеева, Лариса Алекперова нар шинээр тодорсон баячууд аж.

Виктория Михельсон

“Forbes” сэтгүүлийн тооцоолсноор, жагсаалтын эхний 20 баян бүсгүйн 16 нь өв залгамжлал, гэр бүл салалт, гэр бүлийн бизнес эрхлэх замаар хөрөнгөжсөн байна.

Эх сурвалж: FORBES, RBC, RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу