БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсад тэмдэглэдэг Тэнгисийн цэргийн өдрийг тохиолдуулан Солонгосын Ардын армийн Тэнгисийн цэргийн командлалд айлчилсан байна. Тэрбээр энэ үеэр “АНУ, Япон, Өмнөд Солонгосын “дайсагнасан” үйл ажиллагаа Солонгосын хойг орчмын бүс нутгийг тогтворгүй болгож, далайд цөмийн дайн гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэж мэдэгджээ.

Ким “АНУ, Япон, Өмнөд Солонгосын бүлэглэлийн удирдагчид өмнө нь цуглаж, цэргийн хамтарсан янз бүрийн сургуулилт хийхээ зарлаж, түүнийгээ хэрэгжүүлж эхэлсэн. АНУ зэрэг дайсагнагч хүчний бодлогогүй сөргөлдөөний маневруудын улмаас Солонгосын хойгийн эргэн тойрон дахь ус өнөөдөр дэлхийн хамгийн том цэрэг техник хэрэгслийн төвлөрсөн газар, цөмийн дайны эрсдэлтэй хамгийн тогтворгүй усан бүс болж хувирлаа” гэж хэлснийг Солонгосын төв мэдээллийн агентлаг иш татжээ.

БНАСАУ-ын удирдагч “Одоогийн нөхцөл байдал нь манай тэнгисийн цэргийн флотыг байлдааны байнгын бэлэн байдалд байлгаж, бүх хүчин чармайлтаа гаргаж, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд дайсны дайны хүслийг таслан зогсооход бэлэн байхыг шаардаж байна” гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: KCNA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу