Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан эхэллээ.

Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж байна. Хуралдаанд хэргийн холбогдогч, гэрч, өмгөөлөгч нарын 200 орчим хүн оролцож байна. Зарим өмгөөлөгч нарын зүгээс прокурорууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Прокурорууд 40 хүний хэрэгт долоон минутад хариулж амжих юм уу. Эсвэл өмнө нь шийдвэрээ гаргачихаад байгаа юм уу. Монгол төрийн үйл ажиллагаа цахим орчинд гарч байгаа мэдээллийн хэмжээнд ажиллаж байна. Шүүх үүнээс ангид байх ёстой. Шүүх шударга байна гэдгээ эхний өдрөө харуулах хэрэгтэй. Прокуророос татгалзах үндэслэл болж байна гэдэг байр суурийг илэрхийлж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу