Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр (2023.08.08) хуралдаж, Тэргүүн дэд даргаараа Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтыг томилсон.

Тэрбээр намынхаа Үндэсний бодлогын хорооны хурлын үеэр “Ардчилсан нам албан ёсоор нэгдсэн нэг нам болж төлөвшиж, даргатай, тамгатай, гэрчилгээтэй болсон. Өнөөдөр бүтцийн байгууллагаа байгууллаа. Дунд шатны байгууллагуудыг шинээр байгуулах журмаа баталсан.

Одоо маш хурдан хугацаанд зохион байгуулалтаа хийнэ. “Наадмын маргааш намар” гэдэг шиг Ардчилсан нам одоо шууд сонгуулийн ажлын зохион байгуулалтдаа орно.

Манай намын хоёр дахь үе эхэлж байна. Дахин сэргэн мандах үе ч гэж бид ярьдаг. 1990 оноос хойш манай намын ардчилсан хувьсгал эхлүүлсэн хүмүүс маш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаад, дараагийн үедээ шилжүүлж өгч байгаа торгон агшин. Тиймээс манай намын хувьд ардчиллын шинэ давлагаа, Ардчилсан нам шинээр төрж байна гэж ойлгож болно” гэв.

Э.ЭГШИГЛЭН

2 САНАЛ

  1. Энэ хулгайчын толгойг талбай дээр дүүжилж чадвал АН хэзээ ч хэнд ч дийлдэхгүй

  2. Хэн энэ шуналын туламыг дэмжих вэ дээ.
    АН 2024 онд сонгууль ялах болож оо алдлаа даа. МАН баярлаад сууж бгаа байлгүй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу