Хууль, хяналтын байгууллагаас Хөгжлийн банкны хэрэгт улс төрд нөлөө бүхий болон албан тушаалтнууд зэрэг 80 хүн, 4 хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан үргэлжилж байна.

Одоогоор шүүх хурлыг явуулах дэгтэй холбоотойгоор талуудаас олон санал гарсан тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр түр завсарлаад байна. Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж байна. Хуралдаанд хэргийн холбогдогч, гэрч, өмгөөлөгч нарын 200 орчим хүн оролцож байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу