Булган аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд ажилчдынхаа цалинг үндэслэлгүйгээр хасаж буй талаар тус аймгийн цагдаагийн газарт өнгөрсөн оны аравдугаар сард шилжиж очсон Булган аймгийн Цагдаагийн газрын Орхон сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэг олон нийтэд мэдээлсэн. Түүнтэй хийсэн ярилцлагыг энд дарж уншина уу.

Энэ асуудлыг шалгахаар өнөөдөр /2023.08.29/ ЦЕГ-ын дэд дарга П.Оростогоогоор ахлуулсан ажлын хэсэг Булган аймаг руу хөдөлжээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэлд өгсөн тодруулгадаа “ЦЕГ-ын дэд дарга П.Оростогоогоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж шалгахаар явсан. Шалгалт хийгдэж дуусаагүй байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй байна. Тухайн ажлын хэсэг ямар үндэслэлээр цалин хасах шийдвэр гаргасныг шалгаад, танилцуулах байх” гэжээ.

Х.ТҮШИГ

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу