Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд 564 алба хаагч хоёр ээлжээр ажиллан, хөдөлгөөн зохион байгуулж буй.

Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан эхний өдөр хөдөлгөөний эрчим 31 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Түүнчлэн олон нийтийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 86 гудамж, замд 74,999 ам метр тэмдэглэгээ хийхээс 69 гудамж, замд 54,813 ам метр хэвтээ тэмдэглэгээ хийгээд байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу