Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас цахимаар удирдан зохион байгуулсан юм.

Хурлаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан засвар шинэчлэлийн ажлуудын талаар танилцууллаа.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 370 км дулааны шугамаар нийслэлийн дөрвөн цахилгаан станцаас дулаан дамжуулж байгаа аж.

2023-2024 оны халаалтын улиралд 3501 ккал дулааны эрчим хүчийг 13,400 барилга, объектод дамжуулан ажиллах юм байна.

2023 онд баталсан их болон урсгал засварын төлөвлөгөөний дагуу 15 магистрал шугам, салбар шугам тоноглолд иж бүрэн засвар үйлчилгээ хийж буй аж. Тухайлбал, төв магистрал шугамын засвар 100 хувьтай, насос станцуудын цахилгаан тоноглолын засвар 95 хувьтай, хэрэглэгчийн шугам тоноглолын ажил 73 хувьтай буюу нийт дулаан хангамжийн тоноглолын бэлтгэл 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр хийж буй дулааны шугам сүлжээний шинэчлэлттэй холбоотой тохижилтыг есдүгээр сарын 4 гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байгаа ажээ. 

Нийслэлийн Засаг дарга шугам сүлжээний шинэчлэлийн дараа ногоон байгууламж, явган замтай холбоотой тохижилтын нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх хэрэгтэйг онцолж байлаа.

А.САЙХАН

1 сэтгэгдэл

  1. Г.Баярсайхан даргадаа болон хамт олонд нь ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Сайн үйлс улам улам дэлгэрэх болтугай.?

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу