Өнөөдөр (2023.08.30) болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

08.00 ЦАГТ:

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 ЦАГТ:

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг таниулах, мэдээлэх, жендэрийн мэдээллийн сан бүрдүүлэх хүрээнд Хорооны ажлын албанаас эрхлэн гаргасан хэвлэмэл бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын нийтийн номын сангуудад түгээх үйл ажиллагаа МИУС-ийн Номын санд болно. Утас: 99885696, 89449747

11.30 ЦАГТ:

Орон нутгийн өөрөө удирдах газрын эрхэнд халдаж байгаа тухай Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэдээс “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

19.00 ЦАГТ:

Соёлын төв өргөөнд БНХАУ-ыг танин мэдэх нь-Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлт болно.

Үзвэр, үзэсгэлэн, худалдаа:

-“Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар, Дархан хотод өнөөдөр тоглолтоо эхлүүлж, есдүгээр сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

-Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн, худалдааг Тусгаар тогтнолын талбай, АСА циркийн гадна талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн талбай зэрэг Улаанбаатар хотын 18 байрлалд зохион байгуулж байна.

-“FOTCIENCIA” буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 15-ныг хүртэл “Норфэй арт” галерейд үргэлжилнэ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу