АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “Жо Байден Gлбан ёсны арга хэмжээний үеэр зогсож ч чадахгүй, онгоцны шат дээр унасан. Тэр улс орныг удирдаж чадахгүй” гэж үзэж байгаа ажээ.

Тэрбээр “Байден Агаарын цэргийн хүчний академийн төгсөлтийн ёслолын үеэр хөл дээрээ ч зогсож чадахгүй байсан. Тэр манай улсыг удирдаж чадахгүй нь гарцаагүй! Тэр онгоцны шатаар ч өгсөж чадахгүй унасан” гэж өөрийн “Truth Social” нийгмийн сүлжээнд нийтэлсэн видео мессэжээрээ дамжуулан хэлсэн байна.

Цагаан ордны хэвлэлийн алба Байден долдугаар сард Хельсинкийн нисэх онгоцны буудлаас АНУ руу нисэхээсээ өмнө онгоцны шатаар өгсөж явахдаа бүдэрсэн гэж мэдээлжээ.

Өдгөө 80 настай Байден шатаар өгсөж байхдаа хэд хэдэн удаа бүдэрсэн. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд тэрбээр АНУ-ын Агаарын цэргийн академийн тайзан дээр унажээ.

Эх сурвалж: NEW YORK POST, TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу