Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Койны луйвар ёстой улстөрчдийг хуйхалж байна. Хөгжлийн банкны хулгайн асуудал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яваа бол нүүрсний хулгай анх сүртэй дэгдсэн шигээ бүр чимээ сураг алдрав. Монгол Улсын экс Төрийн тэргүүн Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ажнай буюу Д.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн нарын 17 хүний нэрийг АТГ зарласан. Тэгвэл сүүлийн үед Б.Баттөмөр гишүүн нүүрсний хулгайд холбогдолгүй гэдэг нь тогтоогдсон мэдээлэл байгаа юм. Эхнээсээ ийнхүү ус тосоороо ялгарч байгаа нь энэ юм байх.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Б.Баттөмөр гишүүнийг нүүрсний хэрэгт ямар ч холбогдолгүй гэдэг шийдвэр гарчихсан” хэмээн ярьсан байна лээ. Бүдүүн бүлгийн даргын ярьснаас үзвэл тэр мэдээлэлд ойр байгаа бололтой юм. Тийм ч учраас нэрийг шууд хэлчихэж байна гэж харлаа. Б.Баттөмөр гишүүн нүүрсний хулгайд ямар ч холбогдолгүй болох нь тогтоогдсон бол нөгөө гишүүд нь шалгагдаж байгаа болохоор нэрийг нь хэлээгүй байж магадгүй юм. Нүүрсний хулгайн хэрэгт нэр дурдагдсан хүмүүст дараагийн сонгуульд нэр дэвших виз олдохгүй гэсэн бол Б.Баттөмөр гишүүн ямартай ч визтэйгээ л үлдэж байгаа бололтой.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Намдаа нөлөөгүйг минь далимдуулж нүүрсний хулгайч болгож гүтгэлээ. Нэг портер нүүрс гаргасан тохиолдол байвал би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн” хэмээн мэдэгдэж байсан нь үнэн болж таарч байна. Ямартай ч эхнээсээ гэм буруугүй гэдэг нь тогтоогдож байгаа бол анх нэр зарлаж хүмүүсийн уур бухимдлыг хүргэсэн шигээ тэр хүмүүс зэрэгцэж сууж байгаад мэдээлэл хийж, нэр зарлагдсан хүмүүсийнхээ нэр хүндийг шавар намгаас татаж авахад анхаармаар юм даа.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу