Сүүлийн үед “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогттой холбоотой таагүй мэдээллүүд цацагдах болсон. Тус компанид сонгон шалгаруулалтаар орсон ахлах менежерүүд ч түүний хуудуутай үйлдлүүдийг илчилж эхлээд байгаа юм.

С.Наранцогт Дундговь аймгийн төвийн 10 жилийн I сургууль, МУИС-ийн лицейг 1980-1990 онд дүүргэсэн байдаг. Харин 2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх, 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант,

2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга, 2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга, 2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдаар ажиллаж байгаад “Эрдэнэс монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон.

Түүний ажилласан намтраас харахад төрд дарга л хийж ирсэн нөхөр гэдэг нь түвэггүй уншигдана. Олон жил дарга хийсэн хүмүүс УИХ-ын гишүүн болох адын мөрөөдөлтэй байдаг бол С.Наранцогт ч энэ замыг тойрсонгүй. 2024 онд МАН-аас Дундговь аймагт нэр дэвшихээр горилж буй юм байна. Тиймээс төрийн мөнгөөр сонгуулийн бэлтгэл ажлаа базааж эхэлжээ.

Учир нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн данснаас Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данс руу 50 сая төгрөгийг “нийгэм, соёлын арга хэмжээний зардал” гэсэн утгатайгаар долдугаар сард шилжүүлсэн байх юм.

Засгийн газар нь Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжүүлэн, ард түмэн нь бүсээ чангалж байхад сонгууль угтсан С.Наранцогтод төрийн хэмнэлт хамаагүй бололтой. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн удирдлагад байдаг охин компаниас төрсөн нутагтаа 50 сая төгрөг шилжүүлсэн түүний үйлдлийг шалгах ёстой бус уу.

Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-д өнгөрөгч долдугаар сард 155 сая 393 мянган төгрөгөөр компьютер, тоног төхөөрөмж худалдан авсан гэх мэтчилэн төр нь хэмнэ, бүсээ чангал гээд байхад дөргүй бух шиг төрийн мөнгийг цацаж сууна.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу