Өнөөдөр (2023.08.31) болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

10.00 ЦАГТ:

-БШУЯ-нд “2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өгнө.

Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Шунхлай” ШТС, Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах S Outlet 2 блок барилга, Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “Акуа Гарден” хотхоны удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын албадан буулгах захирамжийг танилцуулна

-“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 23 байршилд зохион байгуулж байна

Үзвэр, худалдаа үйлчилгээ

-“Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар, Дархан хотод өнөөдөр тоглолтоо эхлүүлж, 9 дүгээр сарын 2 хүртэл үргэлжилнэ.  

-Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбай, АСА циркийн гадна талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн талбай зэрэг Улаанбаатар хотын 18 байрлалд зохион байгуулж байна.

-“FOTCIENCIA” буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 15 хүртэл Норфэй арт галерейд үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу