Үерийн эрсдэлтэй бүсэд буй ХУД-ийн 3-р хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн 1-р хороонд байрлах S Outlet 2 блок барилга, ХУД-ийн 15р хороонд байрлах Акуа Гарден хотхоны хоёр блок барилгыг албадан нураах Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Эл захирамжийг өнөөдөр /2023.08.31/ нийслэлийн удирдлагууд тус барилгын эздэд танилцуулж байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Ж.Сандагсүрэн “Шунхлай ШТС, S Outlet, Акуа Гарден гэсэн  аж, ахуй нэгжүүдийн асуудал өнөөдөр яригдаж байна. Газар албадан чөлөөлөх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангах хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Компани тус бүртээ уулзаж, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан. “Шунхлай Групп” ХХК-ийн тухайд нүүлгэн шилжүүлэхэд нааштай хандаж байгаа. Гэсэн хэдий ч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдахгүй байгаа учраас яаралтай арга хэмжээ авахаар ирээд байна.

Өнөөдөр ажлын хэсгээс гэрээ байгуулсан компаниуд болон станц, холбогдох эд хөрөнгийг тодорхой хэмжээнд албадан чөлөөлнө.

Уг нь тухайн компаниуд өөрсдийн хүчээр газраа чөлөөлөхөөр болсон юм. Гэхдээ яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байгаа учир бид эхний ээлжинд өөрсдийн хэмжээнд, холбогдох компаниудын тусламжтайгаар энгийн барилга байгууламжуудыг өнөөдрөөс албадан буулгах гэж байна” гэлээ.

Шууд дамжуулалт үзэх: 

           

2 САНАЛ

  1. Yaj bgn be iim ih zardal gargaj barisan barilga nuraana gej manaihan ym hiij bgaa negnee ingej bolohgui iim bolhoor mongol hugjihgui tiim l ym bol barih aas ni umnu helehgui yasiin

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу