Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2023.08.31/ мэдээлэл хүргэв. 

Энэ үеэр багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөхдөө тодорхой шаардлагуудыг тавьж буй талаар БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир хэллээ. 

Тэрбээр “Багш мэргэжлээр суралцах тэтгэлгийг зарласантай холбоотойгоор иргэд олон талын байр суурийг илэрхийлж байна. Үүний журам зохицуулалт нь тодорхой болж байгаа. 

Багшаар элсүүлэх босго оноог нэмэгдүүлэх шаардлагатай. Сургуулийн өмнөх боловсрол, дуу хөгжим зэрэг авьяас шаардахаас бусад мэргэжлийн багшаар их, дээд сургуульд элсэх босго оноог 500 болгоно.

Энэ өндөр онооны тэтгэлгийг цааш нь өөр хэлбэрээр үргэлжлүүлэх бодлого барина. Тухайлбал, тухайн оюутан 500-гаас дээш оноо авч элсээд, сургалтын төлбөрийг нь төрөөс санхүүжүүлсэн тохиолдолд сурлагын амжилт, голч дүнгээс нь хамааруулж тэтгэлгийг нь үргэлжлүүлэх эсэх асуудлыг ярина. 

Мөн тэтгэлгээр суралцсан бол сургуулиа төгсөөд багшлах ёстой. Тиймээс мэргэжлээрээ ажиллах гэрээ хийсэн оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгоно. Төрийн мөнгөөр сурчихаад гадаад явах, эсхүл хувийн байгууллагад ажиллаад байж болохгүй. Ингэж байж багшийн хэрэгцээгээ хангах юм” гэлээ.   

1 сэтгэгдэл

  1. Энэ буруу бодлого юм шигээ. Үнэгүй юм үнэ цэнэгүй л байдаг. Үнэгүй сурсан багшийн гар дээр маргаашийн нар мандах уу. Багшийг үнэгүй бэлтгэх биш багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлбэл багш нар ажилдаа идэвх зүтгэл, урам зоригтой ажиллаж, жинхэнэ маргаашийн нар гэрэл гэгээтэй мандах биш үү. Яагаад дандаа ийм шийдвэр гаргадаг юм бэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу