Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 15-р хороонд байрлах “Акуа Гарден” хотхоны хоёр блок барилгыг албадан буулгах Нийслэлийн Засаг даргын захирамжийг тус барилгын удирдлагуудад танилцуулж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Ж.Сандагсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Акуа Гарден хотхонд байр захиалсан 500 гаруй хүн байна гэлээ. Энэ хүмүүсийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Эхний ээлжинд манай ажлын хэсгийн дотооддоо ярьж байгаа асуудал бол иргэдийн хохирлыг барагдуулах. Үүнийг хамгийн ойрын эх үүсвэрээс шийдвэрлэж таарна. 

-Хамгийн ойрын эх үүсвэр гэдэг нь?

-Төсвөөс шийдэж таарах байх.

-Татвар төлөгчдийн мөнгөөр байр захиалсан иргэдийг хохиролгүй болгоно гэсэн үг үү?

-Тэгж таарах байх. Гэхдээ мэдээж эргээд төрийг хохиролгүй болгох ёстой.

Видео үзэх: 

                   

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу