Сар шинийн өмнө Засгийн газраас улсын аварга малчин, аварга тариаланч, аварга фермерүүдийг тодруулж шагнаж ирсэн байдаг. Цар тахлаас үүдэлтэй хоёр жил улсын аваргуудын шагнал хугацаа хождон эзэддээ хүрч, сүр дуулиан багатай болж өнгөрсөн. Тэгвэл цар тахлын хорио цээр тавигдсан энэ жил монголчууд сар шинийг өргөн дэлгэр хийх нь гарцаагүй болж байна. Засгийн газрын хуралдаанаар улсын аваргууд тодорч, УИХ-ын гишүүд нь тойрогтоо очиж шагналыг нь гардуулан баяр хөөр дүүрэн харагдана.

Тэгвэл улсын аваргуудыг тодруулахад хамгийн гол нөлөөтэй оролцдог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зарим эрх бүхий албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Учир нь Улсын аварга малчин шалгаруулах шалгаруулалтын явцад эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх гомдол малчдаас ирсэн бололтой.

Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон зөвлөхөөр нь ажилладаг Монголын морин спорт уяачдын холбооны ажлын албаны дарга Б.Батбаатар нарыг шалгаж эхэлсэн гэдэг мэдээлэл байгаа юм . Учир нь Улсын аварга малчинд тодорхойлогдсон хүмүүсийн зарим материалыг дарж, өөр хүмүүст шагнал олгосон гэх гомдлыг зарим малчдын гэр бүлээс хуулийн байгууллагад гаргаад байгаа юм. Нэг хэсэг нь авсан шагналдаа баярлаж байгаа бол нөгөө хэсэг нь хууль бусаар шалгаруулсан энэ хүмүүст хариуцлага тооцох ёстой гэсэн гомдолтой байгаа аж.

3 САНАЛ

  1. Анандбазарын хүсэлтээр бүтэн яамны газрыг Булганы Чилэнд нүүлгэж сонгуулийн штабыг нь байгуулж өглөө.Яагаад нүүх бол Хэрлэнбаян биш гэж.Яагаад Говьсүмбэр Малхын отрын бүс гэж.Чилэнд мал оторлох боломжгүй газар.Төр малын отор нүүдэлд онцгой анхаөрах ёстой баймаар.Гол үүргийг зөвлбх нь чиглүүлсэн сурөг байх

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу