Драгон холдинг” ХХК-ийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан Сонгинохайрхан зорчигч тээврийн үйлчилгээний төвийг нүүлгэсэнтэй холбоотой зарим маргаан цахим орчин үүссэн. Энэ талаар Авто тээврийн Үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Тодруулбал,  

Энэ оны тавдугаар сарын дундуур Драгон холдинг ХХК барилгын ажил хийж эхэлсэн. Энэ нь иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл олон асуудал гарч эхэлсэн учраас нүүлгэх шийдвэрийг гаргасан аж. Нийтийн эрх ашиг, аюулгүй байдлыг харгалзан үзээд ажлын хэсэг байгуулсан бөгөөд эхний хуралдаанаар шаардлагад нийцэх том талбайтай газруудыг судалсан байдаг.  Нийслэл хотын хэд хэдэн байршлаас татгалзсан хариу ирж зөвшөөрсөн зарим нь талбайн хувьд тохирохгүй байжээ. 

Цахим орчинд Зам тээврийн яамнаас шийдээд нүүлгэсэн мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй ташаа мэдээлэл юм. Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ бол бие даасан шийдвэр гаргах чадамжтай байгууллага юм. Тиймээс бусдаар Баярцогт сайдаас чиглэл аваад шийдвэр гаргасан зүйл байхгүй. Шаардлагатай бол шүүх хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна” хэмээн Авто тээврийн Үндэсний төвөөс мэдэгдсэн юм.

Мөн Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн:

Номин рүү нүүсэнтэй холбоотой түгжрэл үүссэн гэх мэдээлэл гараад байгаа. Тийм зүйл байхгүй ээ. Хуучин байрандаа байхдаа ч төмөр замын гарам гардаг байсан. Одоо ч гарж л байгаа. Олон шалтгаанаас үүдэн нүүх зайлшгүй шаардлага гарсан учраас судалгаа явуулсны үндсэн дээр нүүлгэсэн.

“Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж эдгээр шийдвэрийг гаргасан учраас иргэдийг хүлээцтэй хандаасай гэж хүсэж байна. Баруун чиглэлийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх нүхэн гарц 1-2 сарын дараа ашиглалтад орно. Ингэснээр төмөр замын гарам дээр түгжрэх асуудал арилах юм. Мөн байнга зорчдог иргэд болон хамтран үйлчилгээ явуулдаг 58 ААН-ээс судалгаа авсан. Мөн иргэдийн дийлэнх хувь нь дэмжсэн. Өмнөх байршилд нийт автобусны зогсоолд талбайн хүрэлцээ хангалтгүйгээс үүдэн нийт тээврийн хэрэгслийг  30 хувиар хуваан цагийн зохицуулалт хийж ажилладаг байсан. Шинэ талбайд иргэдийн хүлээлгийн байр болон иргэдийн автомашины зогсоол, автобусны зогсоол гэх мэт бүх асуудлыг стандартын дагуу шийдвэрлэж байна. Цаашид худал гүтгэсэн мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна. Бид нийт зорчигч иргэдийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргасан” гэлээ. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу