“MeteoNews” цаг уурын албанаас мэдээлснээр, Швейцарьт хэт халуун өдрүүд үргэлжилсний дараа Зерматт зэрэг 1600 метрийн өндөрт орших уулархаг бүс нутгуудаар цас орсон байна. Хэдхэн хоногийн өмнө энэ бүс нутагт агаарын температур +31 хэм хүрч халжээ.

2000-2500 метрээс дээш өндөрт 50 см-ээс дээш цасан бүрхүүл тогтож, 3000 м орчим өндөрт 1 м гаруй цас орох төлөвтэй байгаа аж.

Швейцарьт хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүсч, гол мөрний усны түвшин нэмэгдэж, барилга байгууламжийн подвал, нэгдүгээр давхрууд усанд автсан байна. Улмаар тус улсын эрх баригчид өнгөрсөн амралтын өдөр улсын төв болон зүүн хэсгээр цаг агаарын нөхцөл байдал эрс өөрчлөгдөхийг анхааруулжээ.

Эх сурвалж: TOURISTER
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу