Энэ сарын 14-15нд шилжих шөнө 01:30 минутын орчимд БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах түргэн үйлчилгээний цэгт 5-6 бүлэг этгээдүүд орж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бичлэг цахим орчинд ил болж хүмүүсийн анхаарлыг татаан байсан. Тэгвэл хэргийг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон БЗД-ийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүллээ.
Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15-21 настай бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллагад олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж шалгагдаж байжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу