Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын морьт харваачдын холбоо хамтран 2023 оны есдүгээр сарын 1-нээс 10-ны өдрүүдэд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам болон Олон улсын Морьт харвааны холбоо /IHAA/-ны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах юм.

Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдад Улаанбаатар хотыг сурталчлах зорилготой “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ жил Монгол Улс анх удаа энэхүү Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм.

“Монгол бөмбөг намнаа” төрөл энэ удаагийн ДАШТ-д албан ёсны төрөл болон шинээр нэмэгдэж байгаагаараа онцлог аж.

Морьт харвааны ДАШТ-д БНХАУ, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 24 орны 80 гаруй тамирчин Скермиш буюу Түрэг харваа, Тавер буюу Унгар харваа, Польш харваа, Рэйд буюу Ази харваа, Монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорих нь ээ.

Энэхүү ДАШТ-ийн  хүрээнд:

  • 2023.09.01-2023.09.03 өдрүүдэд “Хийморь” морьт харвааны олон улсын наадам Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт
  • 2023.09.06-2023.09.08 өдрүүдэд “Хийморь” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт
  • 2023.09.09 өдөр Үзүүлэх тоглолт Жанжин Д.Сүхбаатарын талбайд
  • 2023.09.10 ДАШТ-ээс шалгарсан тамирчид Монголын үндэсний уламжлалт харваа болох “Бөмбөг намнаа” төрөлд өрсөлдөж, шилдгээ шалгаруулах юм байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу