Сар Дэлхийд хамгийн их ойртож ирснээр ердийнхөөсөө илүү тод харагддаг. Үүнийг супер сар гэдэг. Өнгөрсөн Лхагва гарагийн шөнө 2009 оноос хойш анх удаа супер хөх сар “мандаж”, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс түүнийг харжээ.

Хөх сар гэдэг нь жилд 12 удаа үзэгддэг тэргэл сар өдөр хоногийн зөрүүгээс шалтгаалан 13 удаа үзэгдэхийг тодорхойлж буй одон орны нэршил ажээ. Энэ удаагийн хөх сар супер сартай давхацсан байна. Их Британичууд Пүрэв гарагийн үүрээр супер хөх сарыг харжээ.

Супер хөх сартай хамт Санчир гарагийг харах боломж нээгддэг. Өөрөөр хэлбэл, Санчир гараг онцгой тод харагдах байрлалд ордог бөгөөд тус гарагийн бүслүүрүүдийг зөвхөн өндөр хүчин чадалтай дурангаар харах боломжтой ажээ.

Дараагийн супер хөх сар 2037 он хүртэл мандахгүй нь. Гэвч ирэх есдүгээр сарын сүүлээр энэ жилийн сүүлийн ердийн супер сар тэнгэрийн хаяаг “чимэх” юм байна.

Эх сурвалж: ALJAZEERA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу