Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх билээ. Тэрбээр есдүгээр сарын 1-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах юм байна.

Есдүгээр сарын 2-нд Д.Сүхбаатарын талбайд түүнийг угтан авсны дараа Ерөнхийлөгчтэй уулзалт хийх бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхана.

Есдүгээр сарын 4-нд айлчлал өндөрлөж, Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр буцах хөтөлбөртэй байна.

Тус айлчлалын үеэр цагдаагийн байгууллагаас хамгаалалт гарч, тодорхой цагуудад Ромын Папын явах маршрутын дагуу хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэнэ. Айлчлалаас шалтгаалан замын түгжрэл үүсэж, хөдөлгөөн зогсож болзошгүй тул цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалав.

ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛСАД ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР

(2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүд)

ПҮРЭВ гараг, 8 дугаар сарын 31-ний өдөр   

18:30 ЦАГТ

Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно

БААСАН гараг, 9 дүгээр сарын 1-ний өдөр 

10:00 ЦАГТ

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ /Угтах ёслол/

БЯМБА гараг, 9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар   

09:00 ЦАГТ

Албан ёсны угтах ёслол (Д.Сүхбаатарын талбай)

09:30 ЦАГТ

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ (Төрийн ордон)

10:20 ЦАГТ   

Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ (Төрийн ордны “Их Монгол” танхим)

11:00 ЦАГТ

Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана

11:10 ЦАГТ

Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана

16:00 ЦАГТ 

Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ (Гэгээн Петр, Паулын сүм)

НЯМ гараг, 9 дүгээр сарын 3-ны өдөр   

10:00 ЦАГТ   

Шашин хоорондын уулзалт хийнэ /Хүн театр/

16:00 ЦАГТ

Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа /Степпэ Арена/

ДАВАА гараг, 9 дүгээр сарын 4-ний өдөр   

09:30 ЦАГТ

Сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ

“Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно

11:30 ЦАГТ

Үдэх ёслол “Чингис хаан” олон улсын нисэх буудал

12:00 ЦАГТ

Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно

17:20 ЦАГТ

Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд газардана

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу