Сурагчдын цүнх тухайн насны хүүхдэд тохирох зохистой хэмжээнээс хүнд байх нь бие бялдрын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй булчингийн ачаалал, сээр нуруу хазайлт, нуруу нугалмын өвчлөл үүсгэдэг. Цүнхний нийт жинг таны хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаараарай.

Хүүхдэдээ цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөөрэй.

-Цүнхээ нэг мөрөндөө хэзээ ч үүрч болохгүй, 2 мөрөндөө үүрэх

-Хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах

-Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн нурууны хэмжээнд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах

-Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг

-Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных нь талд хийгээрэй.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу