Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний 09:00-12:00 цагийн хооронд түр хугацаагаар дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана. Үүнд:
Чингис хаан олон улсын нисэх буудлаас зорчих үед:
  • Чингисийн өргөн чөлөө (19-р хороолол, 120 мянгатын зам)
  • Энхтайваны өргөн чөлөө (Офицеруудын ордноос 5 шар хүртэл)
  • Олимпын гудамж (ШангриЛа худалдааны төвөөс Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв хүртэл)
  • Манлайбаатарын гудамж (Халдвартын уулзвараас Натурын гүүр хүртэл)
  • Наадамчдын гудамж (Яармагийн зам)
Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас иргэддээ Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, зохицуулагчийн дохиог мөрдөж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандан, тухайн замаар зорчихгүйгээр бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу