Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023-2024 оны хичээлийн шинэ жилд зориулан “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт хичээл орлоо.

Тэрбээр “Монголчууд бидний өвөг дээдэс эрт дээр үеэс оюун санаа эрдэм ухааны эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, эрдмийг хичээлээр сурдаг хэмээн үр хүүхдүүддээ сургаж, хүмүүжүүлж ирсэн. Эзэн Чингис хаан Их Монгол Улсаа цогцлоон байгуулаад, “Байгуулаагүй төрд баатар эр хэрэгтэй. Байгуулан дуусваас багш мэргэн хүн хэрэгтэй” хэмээн айлдан, олон газрын эрдэмтэн мэргэдийг уг гарал, удам угсаа үл ялган урин залж, төр түмний их үйл хэргийг төвхнүүлэн засахад түшиг тулгуур болгож байсан түүхтэй. 

Их Хааны 1220 онд зарлиг буулган байгуулсан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод олон шашны сүм хийд эв найртай зэрэгцэн оршиж, эрдэмтэн мэргэд хуран чуулж, Монгол хаадын ивээл дор мэдлэг оюунаа сорин мэтгэлцэж байсан түүхтэй юм.

Францын IX Людовик хааны элч төлөөлөгч Гильом де Рубрук Хархорум хотыг орд харш, засаг захиргааны байшин барилгуудтай, олон улс орны элч төлөөлөгчдийн газартай, худалдаа наймааны зах, гар урлал, үйлдвэрлэлийн газруудтай, олон соёлын Дэлхийн хот хэмээн магтан бичсэн байдаг. 

Иймд энэ удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан “Дэлхийн нийслэл Хархорум” сэдвээр хичээл бэлтгэлээ” гэлээ. 

Хичээлийг видео хэлбэрээр үзнэ үү. 

           

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу