Өнөөдөр (2023.09.01) болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна

-Орон даяар 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИС, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.

-Хичээлийн шинэ жилийн ерөнхий боловсролын сургуулийн эхний цагийн хичээл Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт видео хичээлээр эхэлнэ.

10.00 ЦАГТ:

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад Төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирнэ.

11.00 ЦАГТ:

НҮБ, Тоёото компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ХУД-ийн Яармаг дахь 63 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шат суурилуулснаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

16.30 ЦАГТ:

БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлагийн дарга Луо Жаохуй болон БНХАУ-ын Ойн аж ахуй, бэлчээрийн газрын дэд дарга Тань Гуанмин тэргүүтэй төлөөлөгчид 9 дүгээр сарын 1-3-нд манай улсад айлчилж байна. Өнөөдөр Төрийн ордонд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслүүдийн талаарх хамтарсан хуралдааныг зохион байгуулан, баримт бичгүүдэд гарын үсэг зурж, “Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв”-ийн нээлт болон 2 талын хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ.

-Үндэсний статистикийн хорооноос “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г Монгол Улс анх удаа зохион байгуулах ажлыг эхлүүлнэ.

-“Хийморь” Морьт харвааны олон улсын наадам, Олон улсын Морьт харвааны холбооны /IHAA/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ.

-МҮЭСТО-ы тайзнаа “Бүгд чамд хайртай” жүжгийн нээлт болно.

Үзвэр, үзэсгэлэн худалдаа: 

-“Хятадын кино өдрүүд” Тэнгис кино театрт үргэлжилнэ.

-“Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар, Дархан хотод өнөөдөр тоглолтоо эхлүүлж, 9 дүгээр сарын 2 хүртэл үргэлжилнэ.

-“FOTCIENCIA” буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 15 хүртэл “Норфэй арт” галерейд үргэлжилнэ.

-Томоохон зах, худалдааны төвүүд амарна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу