Гэгээн Ширээт улсын Төрийн тэргүүн Пап Францисын айлчлалын талаар “Reuters” агенлаг мэдээлэл нийтэлжээ. Түүнд,

“Пап Францис Баасан гариг (2023.09.01)-т Монголд хүрэлцэн ирж, католик шашинтнуудад мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр Ватикантай харилцаа муутай байгаа Хятадын зүг онгоцноосоо “эв нэгдэл, энх тайван”-ы ерөөл өргөж байлаа.

Ватикан Хятадтай хүндхэн байгаа харилцаагаа сайжруулахад Монгол Улс зуучлагч болж чадна гэж найдаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн байдал нь сайнгүй байгаа 86 настай хамба лам өөрийн бараа бологсод болон дагалдан яваа сэтгүүлчдийн хамт “ITA Airways” компанийн тусгай онгоцоор Улаанбаатарын нисэх онгоцны буудалд газардлаа.

Онгоц газардсаны дараа, тэргэнцэр дээр суусан Францис хээ угалзтай цэнхэр, улаан дүрэмт хувцас өмсөж, винтов буу барьсан монгол цэргүүдийн өмнүүр явж өнгөрөн, машинд суув.

Ердөө 1450 католик шашинтантай Монголд түүний айлчлалын эхний арга хэмжээ Бямба гаригт Монгол Улсын засгийн газрын удирдлага болон дипломат корпусынхантай уулзаж, үг хэлснээр эхэлнэ.

Католик шашинтнууд цөөнх болсон газруудад зочлох нь Францисын нийгмийн болон дэлхийн захын бүс нутаг дахь хүмүүс, асуудалд анхаарлаа хандуулах бодлогын нэг хэсэг юм. Тэрбээр Баруун Европын ихэнх нийслэлд очиж үзээгүй.

Фрэнсис Монгол руу нисэх замдаа уламжлал ёсоор бүх улс, тэр дундаа Ватикантай харилцаа муутай байгаа Хятад улс руу ерөөлөө өргөж байлаа” гэжээ.

Эх сурвалж: REUTERS
Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Энэ лам яах гэжаагаан үхэр монголнуудыг шашиндаа шаалгах нь.Үхэр монголчуудад шүтээн гэж бараг байхгүй тэд мөнгө ал боов гуравт дурлан шүтээд ал боовоо эхэнд шь таьчихсан сайн алдуулж боовдуулбал хүссэнээрээ амьдардагийг хар үстэй харанхуй нүхэнцэр дундаа нүхтэй ягаан махаараа баталсан.Дээгүүр доогуургүй энэ шүтээнээ хэрэгжүүлж саарал ордноос үмхийрсэн точик үнэртдэг.Ламтан түүгээр орвол үнэртэгээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу