Оросын мэдээллийн ТАСС агентлаг 119 жилийн ойгоо Баасан гарагт тэмдэглэж байна. Тус агентлагийн ойрын хугацаанд хийх төлөвлөгөөнд дотоод болон гадаадад салбараа нээж өргөжүүлэх багтжээ.

ТАСС-ын ерөнхий захирал Андрей Кондрашов “119 жилийн турш ТАСС-ын хувьд Орос болон дэлхий дахинд болж буй гол үйл явдлуудыг мэргэжлийн түвшинд, тэнцвэртэй мэдээлэх үндсэн зарчим өөрчлөгдөөгүй хэвээр байна. Мөн ТАСС энэ үүргээ хангалттай сайн биелүүлж байна” гэж мэдэгдэв.

Түүний хэлснээр, “ТАСС-ын ажилтнуудын мэргэжлийн өндөр ур чадвар, ёс суртахуун, ёс суртахууны зарчимд үнэнч байсны ачаар тус агентлагийн мэдээнд дэлхийн сая сая хүн зуу гаруй жилийн турш итгэж иржээ.

Андрей Кондрашов 2024 онд ТАСС 120 нас хүрэх үед тус агентлагийн өрсөлдөх гол давуу талуудын нэг болох дотоод болон гадаад дахь сүлжээгээ өргөжүүлж хөгжүүлэх, бэхжүүлэхэд анхаарлаа хандуулах болно” гэж нэмж хэлсэн байна.

ТАСС Африк тивийн мэдээллийн салбарт байр сууриа бэхжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Өдгөө Египет, Марокко, Өмнөд Африкт ТАСС-ын төлөөлөгчийн газрууд бий бөгөөд Кени, Тунис, Зимбабве улсад төлөөлөгчийн газраа нээх юм байна.

Эх сурвалж: ТАСС
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу