“Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Захиргаа, байгууллагын эцэг эхийн зөвлөлтэй хамтран “Хүүхдийн эрхийг хамгаалъя” уриан дор хүүхдийн өрөөтэй болсон билээ.   
Энэхү шинэхэн хүүхдийн өрөөндө ЭМДЕГ-ын алба хаагчид өнөөдөр (2023.09.01) “Эрдмийн баяр” болж байгааг тохиолдуулан багачуудаа хүлээн авчээ. Энэ өрөөнд хүүхдүүд ном уншиж, тоглож хөгжилдөн ажлын цаг дуусах хүртэл аав, ээжийгээ хүлээх боломжтой юм.
 
Мөн “алба хаагчдын хүүхдийн өрөөнд ажиллах хуваарийг гаргаж бяцхан үрсийг харгалзах, суралцахад нь туслах, тогтмол агаар сэлгэх зэргээр эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллаж байна” гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу