XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн баярыг угтан “Сайныг хамтдаа бүтээнэ” уриатай “Шинэ Сандэй плаза худалдааны төв”-ийн хамт олон худалдаа үйлчилгээ эрхлэгч нарынхаа хамтаар нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгууллаа.

“Цагаан сар”-ын баяр бол ахмад настнаа хүндэтгэн, амар мэндийг эрэх болоод үндэсний уламжлалыг өвлөн үргэжлүүлэх чухал ач холбогдолтой баяр билээ. Тиймээс тус худалдааны төвийн 550 гаруй худалдаа эрхлэгчдийн зүгээс 13 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг Батсүмбэр дэх асрамжийн газрын ахмад настнуудад сэтгэлийн бэлэг болгон илгээж, хүндэтгэл үзүүллээ.

Сайн үйлсийн аянд нэгдсэн “Шинэ Сандэй худалдааны төв”-ийн худалдаа эрхлэгч Та бүхэнд талархал илэрхийлье.

Илүү сайныг хамтдаа бүтээе.

2 САНАЛ

  1. Сандэйчингуудыг эрээний лангууны салбар гэх нь бий хужаа бараагаар иргэдээ хуурагч лангуучигуудыг өөрсөдтэй нь адилхан гарууд үйлчлүүлдэг шүү нийгмийн хариуцлагыхаа хүрээнд ч гэх шиг .Бөөнөөрөө Батсүмбэрт очоорой хужаа барааныхаан

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу