Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээж, гарын үсэг зурав.

Тэрбээр Төрийн орны Хүндэт зочны дэвтэрт,

-Pellegrino di pace in questo Paese giovane e antico, moderno e ricco di tradizione, sono onorato di percorrere le vie dell’incontro e dell’amicizia, che generano speranza. Il grande cielo terso, che abbraccia la terra mongola, rischiari nuovi sentieri di fraternitа… хэмээн бичжээ.

“Энх тайвны мөргөлч би өнө эртний баялаг түүх, уламжлалтай, орчин цагийн энэхүү улсад итгэл найдварыг бататгах учрал, нөхөрлөлийн чин сэтгэл өвөрлөн айлчлан зочилж байгаадаа баяртай байна. Монгол орны уудам тал нутгийг ивээгч мөнх хөх тэнгэр Та бидний ирээдүйн дотно нөхөрлөлийг бадраах болтугай. Францис. 2-9-2023” хэмээжээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу