Эквадорын зургаан шоронд хоригдлуудад барьцаалагдсан хамгаалалтын ажилтнууд болон цагдаа нар суллагджээ. Энэ талаар тус улсын ял эдлүүлэх албанаас Баасан гарагт мэдэгдсэн байна.

Тус алба “Зургаан хорих төвд хоригдож байсан хорих ангийн 50 харуул, хяналтын 50 ажилтан, 7 цагдаа суллагдсан. Тэднийг эмч нарын үзлэгт хамруулсан бөгөөд амь насанд нь аюул учрах эрсдэл байхгүй” гэж мэдээлжээ.

Тус албаны мэдээлснээр, одоогоор хорих ангиуд хяналтад байгаа аж.

Өнгөрсөн Пүрэв гарагт, хууль сахиулах ажилтнууд гэмт бүлэглэлийн гишүүдээс хориотой эд зүйлс хураан авах үеэр бослого гаргаж, д 50 гаруй хамгаалалтын ажилтан, цагдаа нарыг барьцаалсан.

Эквадор улсад сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн. Долдугаар сард эрх баригчид тухайн өдөр болсон хэд хэдэн үймээний дараа тус улсын бүх хорих ангиудад 60 хоногийн онц байдал зарласан байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 10-нд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Фернандо Вильявисенсиогийн амийг хөнөөсөнтэй холбогдуулан тус бүгд найрамдах улсад бүх нийтийн онц байдал зарлажээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу