“Newsweek” сэтгүүлийн тоймч Йони Михани “АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден америкчуудад Украиныг дэмжихийн чухлыг тайлбарлаж чадаагүйн улмаас урхинд орсон” гэж бичжээ.

Тэрбээр “Цагаан ордны эзэн Америкийн ард түмэнд Украины мөргөлдөөнд “оролцох” логик үндэслэлийг ойлгуулж чадаагүй учраас иргэдийн дийлэнх нь тус улсад нэмэлт мөнгө олгохыг зөвшөөрөхгүй байгаа юм. Энэ нь Украинд үзүүлэх тусламжийн хэмжээг бууруулахад хүргэж болзошгүй” гэж үзэж байгаа аж.

CNN-ийн саяхны санал асуулга америкчуудын дийлэнх нь Киевт дахин мөнгө хуваарилахыг эсэргүүцэж байгааг харуулжээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 55 хувь нь Конгресс нэмэлт санхүүжилт батлах ёсгүй гэж үзсэн бол 51 хувь нь Вашингтон хангалттай ихийг хийсэн гэж хариулсан байна.

Эх сурвалж: NEWSWEEK
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу