Монгол Улсын бүх нийтээр амрах баярын өдрүүдэд хилийн боомтууд амрах хэлэлцээртэй байдаг.  Энэ хүрээнд сар шинийн баяраар Монгол, Хятадын хилийн авто замын бүх боомт хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд түр хаана. Харин Монгол, Оросын боомтуудаас Алтанбулаг, Эрээнцаваас бусад боомт бүгд амрах хуваарьтай байна. Олон улсын нислэг болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана гэдгийг Хил Хамгаалах Ерөнхий Газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу