УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар дулаахан байна.

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +27…+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 5-НААС 9-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар  бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи есдүгээр сарын 5, 8-нд Алтайн салбар уулсаар, 6, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +19…+24 градус.

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +27…+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +33…+38 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +24..+.29 градус дулаан байна. Есдүгээр сарын 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу